“Нүцгэлсэн иргэдийг санхүүжүүлсэн” гэх Б.Хурц тус асуудлыг шалгуулахаар прокурорт хандсан талаар О.Баасанхүү мэдээлжээ

“Нүцгэлсэн иргэдийг санхүүжүүлсэн” гэх Б.Хурц тус асуудлыг шалгуулахаар прокурорт хандсан талаар О.Баасанхүү мэдээлжээ

Өнгөрөгч Лхагва гараг /2022.12.21/-т УИХ-аас зохион байгуулсан “Нүүрсний” тухай нээлттэй сонсголд оролцуулсангүй хэмээн хэсэг иргэд Төрийн ордны гадна хувцсаа тайлж, нүцгэн суулт хийсэн. Тэдгээр иргэдийн эрүүл мэндэд ноцтой хохирол учирч болзошгүй тул тэднийг цагдаагийн байгууллагаас албадан буулгаж, эмнэлгийн байгууллагад хүргэсэн. 

Харин тус иргэдийг Тагнуулын ерөнхий газар /ТЕГ/-ын дарга асан Б.Хурц болон УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ нар санхүүжүүлж, тус үйлдлийг хийлгэсэн гэх мэдээлэл гарсан. 

Тэгвэл ТЕГ-ын дарга асан Б.Хурц тус асуудлаар өөрийгөө шалгуулахаар Улсын ерөнхий прокурорын газарт хандсан байна. Тэрээр гомдолдоо, “илтэд худал мэдээллийг тараасан болон түүнийг зохион байгуулсан этгээдүүдийг олж тогтоон, хуульд заасан хариуцлага оногдуулж өгөхийг хүсье” гэжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү өөрийн твиттер хуудастаа нийтэлжээ.

 




Өнөөдөр могой өдөр

5 цагийн өмнө