Гавьяат тамирчин, БТСГ-ын дарга Ц.Шаравжамцын элийрэл

Гавьяат тамирчин, БТСГ-ын дарга Ц.Шаравжамцын элийрэл

Монголын баг, тамирчид 3x3 сагсан бөмбөгийн төрлөөр Токио-2020 олимпод оролцох эрхээ авсан нь Монгол улсын спортын түүхэнд багийн спортоор олимпд оролцох бахархам түүхийг бүтээгээд байна.  Тэгвэл тэднийг Засгийн газрын зүгээс дэмжих, бэлтгэл хийх, спортын хэрэгслээр хангахгүй явсаар өдийг хүрчээ. Иймд тус спортын баг тамирчдаас Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Биеийн тамир спортын газрын дарга Ц.Шаравжамц нарт энэ долоо хоногт шаардлага хүргүүлсэн байдаг.

Тэд шаардлагадаа:

ЕРӨНХИЙ САЙД АА, Таниас сагсан бөмбөгчид бид албан тушаал, эрх мэдэл, ЖДҮ, концесс тендер биш зүгээр МОНГОЛЫН УЛСЫНХАА НЭРИЙН ӨМНӨӨС ОЛИМПОД ОРОЛЦОХ ЭРХЭЭ АВЧИХСАН БАГ тамирчдаа БЭЛЭН БАЙГАА СПОРТЫН ОРДОНДОО БЭЛТГЭЛ СУРГУУЛИЛТ, ТЭМЦЭЭН УРАЛДААН ХИЙХ БОЛОМЖ, ОЛИМПОД ОРОЛЦОХОД БУСАД СПОРТЫН ТӨРЛҮҮДИЙН ШИГШЭЭ БАГУУДАД ҮЗҮҮЛДЭГ ДЭМЖЛЭГЭЭ АЛАГЧИЛАЛГҮЙ ҮЗҮҮЛЭЭЧ ээ л гэж ГУЙЖ БАЙНА! БИД МОНГОЛ ГЭДЭГ САЙХАН ЭХ ОРНЫХОО НЭР ДОР, МОНГОЛ ГЭСЭН ӨМСГӨЛТЭЙ ТАЛБАЙД ГАРДАГ НЭГ МОНГОЛЫН НЭГ БАГ! Гэтэл таны албат спортын дарга нар чинь Спортын төв ордонд заал өгч мөнгийг нь авч, сагсан бөмбөгийн нэг ч тэмцээн уралдаан зохион байгуулахгүй үүдийг нь түгжээд, БТСГ-ын дарга Ц. Шаравжамц чинь өөрийн найз, хуурамч тамга тэмдэгтэй Б. ТАМИР-даа Биеийн тамир, спортын газрын татвар төлөгчдийн мөнгөөр бүрдэж спортын хөгжилд зориулагдах ёстой төсвийг сагсан бөмбөгийн шигшээ багийн зардал нэрийн дор мөнгийг нь идэж буй гэмт хэргийг хамгаалж байгаад харамсаж байна” гэсэн байдаг.

Гэтэл БТСГ-ын дарга Ц. Шаравжамц өөрийн facebook хуудастаа нэгэн зохисгүй бичвэр оруулсан нь олон хүний гайхшралыг түрүүлж байна. Тухайлбал түүний энэхүү бичвэрийг шаардлага гаргасан тамирчдад хандав уу гэх нэгэн ч байна.