Ч.Мөнхбаярт холбогдох хэргийг Дээд шүүх энэ сарын 21-ний өдөр хянан хэлэлцэнэ

Ч.Мөнхбаярт холбогдох хэргийг Дээд шүүх энэ сарын 21-ний өдөр хянан хэлэлцэнэ

Гаднын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан хэргээр иргэн Ч.Мөнхбаярыг тагнуулын байгууллага баривчилж, улмаар энэ оны зургадугаар сарын 28-ны өдөр /2022.06.28/ түүнд холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал болж түүнд 10 жилийн хугацаатай хорих ял оноосон.

Мөн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны есдүгээр сарын 20, 21-ний өдрийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Ч.Мөнхбаярт холбогдох хэргийг хаалттайгаар хянан хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байдаг. 

Тэгвэл Ч.Мөнхбаярт холбогдож хэргийн хяналтын шатны шүүх хурал Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд энэ сарын 21-ний өдөр товлогдсон байна.