Энэ арванхоёрдугаар сарын 04-ний өдрөөс эхэлсэн /2022.12.04/ Сүхбаатарын талбай дээр нүүрсний хулгайчдын нэрсийг зарлаж, тэдэнд хариуцлага тооцохыг шаардсан иргэдийн жагсаал өдгөө 16 дахь өдрөө үргэлжилж байна.
Тэгвэл өнөөдөр Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн үеэр Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дэд бөгөөд Нийтийн хэв журам хамгаалах газрын дарга, хурандаа Б.Оюутболд “Сүхбаатарын талбай дээр өдөрт 50-60 иргэн хонож байна. Цагдаагийн байгууллагад 14 хоногийн хугацаанд 15,559 гомдол, мэдээлэл ирсэн нь 74 нэгжээр өссөн үзүүлэлт бөгөөд гэмт хэргийн 2,657 гомдол, мэдээлэл бүртгэгдсэн нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 12.1 хувиар буурсан” талаар танилцуулав.