“Нүүрсний” гэх хэрэгт Ерөнхийлөгч асан Х.Баттулга нарын 17 хүн холбогдсон гэж АТГ-аас мэдэгдсэн. Учир нь тэрээр, “Эрдэнэс тавантолгой ХК-д хөрс хуулалтын тендрийг хамаарал бүхий компаниуддаа авч өгөхдөө өөртөө давуу байдал үүсгэсэн байж болзошгүй” гэх үндэслэлээр АТГ-т байцаалт өгсөн талаар эх сурвалж мэдээлж буй.
Харин АТГ-т мөрдөгчид тэрээр “Хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээ” авхуулж, өнөөдөр /2022.12.18/ 12:45 цагийн Улаанбаатар-Сөүл чиглэлийн нислэгээр БНСУ-д эмчлүүлэхээр ниссэн байгаа юм.
Тэгвэл энэ талаар Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, “Х.Баттулга өглөө 10 цагийн үед хилээр гараад зугатаажээ. Албаны хүмүүсээс тодрууллаа. Зугтаасан нь үнэн гэнэ. АТГ-д байцаалт өгч байна л гэсэн, яллагдагчаар татагдлаа л гэсэн. Нүүрсний хулгайн хэрэг? Хөгжлийн банкны хэрэг? Төмөр замын хэрэг? Энэ бүгд яах вэ?” гэж өөрийн твиттер хуудастаа жиргээ. Сонирхуулахад, Х.Баттулгын тал Ч.Хүрэлбаатарыг “Хотгор шанага”-ын нүүрсний уурхайг Солонгосчуудад 10 сая ам.долларт зарсан гэх мэдээллээр тогтмол шүүмжилдэг билээ.
Х.Баттулга өглөө 10 цагийн үед хилээр гараад зугатаажээ. Албаны хүмүүсээс тодрууллаа. Зугтаасан нь үнэн гэнэ. АТГ-д байцаалт өгч байна л гэсэн, яллагдагчаар татагдлаа л гэсэн. Нүүрсний хулгайн хэрэг? Хөгжлийн банкны хэрэг? Төмөр замын хэрэг? Энэ бүгд яах вэ?
— Khurelbaatar Chimed (@KhurelbaatarCh) December 18, 2022