ШУУРХАЙ: Х.Баттулга "хувийн баталгаа гаргуулан, таслан сэргийлэх арга хэмжээ” авхуулснаар өнөөдөр БНСУ-д эмчилгээ хийлгэхээр нисжээ

ШУУРХАЙ: Х.Баттулга "хувийн баталгаа гаргуулан, таслан сэргийлэх арга хэмжээ” авхуулснаар өнөөдөр БНСУ-д эмчилгээ хийлгэхээр нисжээ

“Нүүрсний” гэх хэрэгт Ерөнхийлөгч асан Х.Баттулга нарын 17 хүн холбогдсон гэж АТГ-аас мэдэгдсэн.

Иймд өнгөрөгч Пүрэв гараг /2022.12.15/-т Х.Баттулга АТГ-т очиж 2 цаг орчим болохдоо, "оффтейк гэрээ болон төмөр замын бүтээн байгуулалт” -ын талаар гэрчийн мэдүүлэг өгсөн гэх албан бус мэдээлэл гарсан. Түүнийг яллагдагчаар татан шалгаж эхэлсэн гэж ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдэгдсэн. 

Харин өнөөдөр түүнийг /2022.12.18/ гадаад руу явж байгаа гэх албан бус мэдээлэл гарч эхлээд байгаа юм.

Тэгвэл энэ талаар нийтлэлч У.Оргилмаа өөрийн твиттер хуудастаа, “Яллагдагч Х.Баттулга Эрдэнэс тавантолгой ХК-д хөрс хуулалтын тендрийг хамаарал бүхий компаниуддаа авч өгөхдөө өөртөө давуу байдал үүсгэсэн байж болзошгүй гэх үндэслэлээр байцаалт өгчээ. Мөрдөгч “Хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээ” авснаар өнөөдөр БНСУ-д эмчлүүлэхээр нислээ” гэсэн мэдээллийг нийтэлжээ. Хувийн баталгаа гэдэг нь Х.Баттулгын ойрын хүмүүс түүнийг "батлан даасан" гэсэн үг юм.