ЦЕГ: Жагсаалын өдрүүдэд цагдаагийн найман алба хаагч бэртсэн бол иргэдийн зүгээс гэмтэж бэртсэн гомдол, мэдээлэл ирээгүй

ЦЕГ: Жагсаалын өдрүүдэд цагдаагийн найман алба хаагч бэртсэн бол иргэдийн зүгээс гэмтэж бэртсэн гомдол, мэдээлэл ирээгүй

Өчигдөр /2022.12.16/ Цагдаагийн байгууллагаас жагсаал цуглааны нөхцөл байдлын талаар мэдээлэл хийсэн билээ.

Энэ үеэр ЦЕГ-ын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга Н.Лхагвасайхан, “Жагсаалын үеэр цагдаагийн найман алба хаагч бэртсэнээс нэгийнх нь хамрын яс хугарч хүнд бэртсэн. Тайван байдлаар жагсаал эхэлсэн ч зорилго нь өөрчлөгдөж гацуур шатаах, ордон руу дайрах, алба хаагчид руу эсэргүүцэл үзүүлэх гэх мэт асуудал гарсан. Зарим жагсагчид гарын доорх бусад материал, чулуу ашиглаж цагдаагийн найман алба хаагч бэртээсэн. Харин иргэдийн зүгээс бэртсэн гэсэн гомдол мэдээлэл ирээгүй" гэсэн юм.