Энконта таурт гарсан галыг нэг цагийн дотор бүрэн унтрааж, 15 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ

Энконта таурт гарсан галыг нэг цагийн дотор бүрэн унтрааж, 15 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ

Өнөөдөр /2022.12.16/ Энконта  таур хороололд гал гарсан байдаг. Тэгвэл энэ талаар Нийслэлийн Онцгой байдлын газраас дараах мэдээллийг гаргажээ.

Тус мэдээлэлд, “Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Энконта  таурын 3 дугаар байр 4 давхарт гал гарч байна гэсэн дуудлагыг өнөөдөр 10:21 цагт хүлээн авч хамрах нутаг дэвсгэрийн дагуу Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн ГТУА 14-р ангийн алба хаагчид  хүрэлцэн очиж галын нэг цагийн дотор бүрэн унтрааж ажилласан байна.  Тодруулбал, 16 давхар барилгын 6 давхарт гал тогооны өрөөнд гал гарч агааржуултын хоолойгоор дамжин давхарууд руу утаажилт үүссэн байсныг 11:18 цагт галын тархалтыг зогсоож, 11:26 цагт бүрэн унтрааж, утаажилтын бүсээс 15 иргэнийг гаргаж амь насыг нь авран хамгаалсан” гэж мэдээлжээ.