Цагдаагийн байгууллагаас жагсаал цуглааны нөхцөл байдлын талаар өнөөдөр /2022.12.16/ мэдээлэл хийлээ.
ВИДЕО:
Энэ үеэр ЦЕГ-ын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, Цагдаагийн хурандаа Н.Лхагвасайхан "Жагсаалын үеэр буюу энэ арванхоёрдугаар сарын 15, 16-ны /2022.12.15,16/ өдрүүдэд жагсаал цуглаанд оролцогчдоос бие дээрээ шингэн зүйл асгаж, өөрийгөө шатаах үйлдэл гаргасан. Энэ үйлдлийг цагдаагийн байгууллагаас шуурхай таслан зогсоож, холбогдох шалгалтын ажиллагааг зохион байгуулж байгаа. Тухайн үйлдлүүдээс үүдэн гарах эрсдэлийг Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 11.3.1 дэх хэсэгт зааснаар жагсаал цуглаан зохион байгуулж байгаа нэр бүхий иргэд хүлээх хариуцлагатай. Мөн жагсаал цуглаанд оролцогчдын зорилгыг алдагдуулах, эмх замбараагүй байдалд өдөөн турхирах зорилготой гадаад, дотоодын санхүүжилттэй байж болзошгүй гэдэг мэдээлэл иргэдээс ирснийг тухай бүрд нь шалгаж байгаа" гэв.