ВИДЕО: Жүжигчин У.Цогтбаярын дүү Х-ын гэр, амьдрах орчин руу халдсан этгээдийг эрэн хайж байгаа ажээ

ВИДЕО: Жүжигчин У.Цогтбаярын дүү Х-ын гэр, амьдрах орчин руу халдсан этгээдийг эрэн хайж байгаа ажээ

Монгол Улсын иргэн бүр өөрийн гэсэн итгэл үнэмшилтэй байж, үзэл бодлоо илэрхийлэх бүрэн эрхтэй. Харин энэ эрхээ эдэлж төв талбай дээр арванхоёрдугаар сарын 04-ний /2022.12.04/ өдрөөс Нүүрсний хулгайчдад хариуцлага тооцохыг шаардсан иргэдийн жагсаал өдгөө 13 дахь өдрөө үргэлжилж байна.

Тодруулбал, Үндсэн хуулийн 14.2-т зааснаар Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна гэсэн байдаг бол мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16 дахь хэсэгт итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй" гэж заажээ.

Тэгвэл нүүрсний хулгайчдад хариуцлага тооцохыг шаардсан иргэдийн жагсаалд идэвхитэй оролцсон жүжигчин У.Цогтбаярын дүү иргэн Х-ийн гэр рүү үл таних этгээд халдсан ноцтой хэрэг арванхоёрдугаар сарын 14-ны /2022.12.14/ 23:00 цагийн орчимд гарсан. Энэхүү этгээдийг олж тогтоохоор Хан-Уул дүүргийн цагдаагийн II хэлтсээс шалгаж байгаа аж. Энэ талаар бид эх сурвалжуудаас тодруулахад, "сэжигтэн этгээдийг эрэн хайж байна" гэсэн юм.

ВИДЕО: 

Энэ талаар жүжигчин У.Цогтбаяр, “Үүнээс илүү дарамт гэж юу байх вэ дээ. Төрсөн охин дүүг маань тэгж гутаан доромжилж тэгж халдсан нь аймшигтай байна. Бүр цагдаагийн үнэмлэх үзүүлж орж ирэн гэмт хэргээ үйлдэж, камерын бичлэг устгасан байгаа юм. Миний хувьд зүгээр л сайхан амьдармаар байгаа учраас жагсаалд оролцож байгаа. Үр хүүхэд минь л энэ улсдаа ажиллаж амьдарна шүү дээ. Монголд байдаг хүний эрхийн комисс, НҮБ-ын хүмүүс надад туслаач. Би одоо маш их айдастай байна” гэсэн юм. Иймд бид хүний эрх, эрх чөлөөнд халдаж, итгэл үнэмшил, үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхсан этгээд хуулийн хариуцлага хүлээдэг гэдгийг сануулах үүднээс дээрх асуудлыг дэвшүүллээ.