Н.Түвшинбаяр аварга Булган аймгийн сагсан бөмбөгийн багийн эзэн болжээ

Н.Түвшинбаяр аварга Булган аймгийн сагсан бөмбөгийн багийн эзэн болжээ

Олимпын наадамд түрүүлсэн Монголын анхны тамирчин, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр Булган аймгийн сагсан бөмбөгийн мэргэжлийн анхын багийг байгуулжээ. Ингэснээр тамирчдаас багийн эзэн болсон анхдагч болов.

Тэд энэ сарын 16-нд эхлэх 21 аймгийн үндэсний лигт оролцохоор бэлтгэлээ базааж байгаа юм. МҮСБХ-ноос зохион байгуулах тус лигийн тэргүүн хэсэгт “Архангай алтан Дорнодын дайчид”, “Ховд шонхорууд”, “Өвөрхангай Тэнүүн-Өлзий”, “Сүхбаатар Дарьганга Альянс Тех харцага”, “Баянхонгор мазаалай”, “Улаанбаатар Энержи” багийнхан өрсөлдөнө.

Харин дэд хэсэгт Завхан, Булган, Увс тэргүүтэй 10 аймгийн сагсан бөмбөгчид оролцох юм.

21 аймгийн үндэсний лигт булганчууд “Н.Түвшинбаяр эзэнтэй Булган аймгийн баг” гээд зарлуулаад тоглох нь ээ.