"Алтан цуглуулбар-999" үзэсгэлэн өнөөдөр нээж, үнэт ховор номын музейд үнэ төлбөргүйгээр дэлгэгдэнэ

"Алтан цуглуулбар-999" үзэсгэлэн өнөөдөр нээж, үнэт ховор номын музейд үнэ төлбөргүйгээр дэлгэгдэнэ

Эзэн Богд Чингис хааны мэндэлсэн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Үндэсний номын сан Монголын Дипломатын академитай хамтарсан "Алтан цуглуулбар-999" номын үзэсгэлэнг өнөөдөр /2022.11.21/ нээнэ.

Үзэсгэлэнд Чингис хаан хийгээд Монголын Эзэнт гүрний түүхэнд холбогдох 19 орны 23 хэл дээрх 1835-2022 онд хамаарах 860 нэр төрлийн нэг сэдэвт ном шастирын дээжийг дэлгэн толилуулах юм.

Үндэсний номын сангийн сан хөмрөгт хадгалагдаж буй болон Монголын Дипломатын академийн ахмад дипломатчид гадаад оронд Элчин сайдаар суух хугацаандаа суугаа орнуудаасаа цуглуулсан ном шастир, судалгааны бүтээл, түүхэн сурвалжийн дээжээс Эзэн Богд хааны 860 жилийн ойн соёрхол болгож, 860 ном бүтээлийг дэлгэх аж.

“Алтан цуглуулбар-999” үзэсгэлэнг “Голомт” сан ивээн тэтгэж, 2022 оны арваннэгдүгээр сарын 21-нээс 2023 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийг хүртэл Монгол Улсын Үндэсний номын сангийн Үнэт ховор номын музейд үнэ төлбөргүйгээр гарах юм. 




Өнөөдөр морь өдөр

1 цагийн өмнө