Зураач С.Мөнхбаатар “COLORFUL ASIA” олон улсын усан будгийн үзэсгэлэнгээс шагнал хүртлээ.
Олон улсын усан будгийн мастеруудын холбооноос зохион байгуулсан “COLORFUL ASIA” олон улсын усан будгийн үзэсгэлэнд Монголын усан будгийн нийгэмлэгийн гишүүн, усан будгийн мастер зураач С.Мөнхбаатар оролцсон. Тэрээр энэхүү үзэсгэлэнгээс “Mongolian empress” бүтээлээрээ хүндэт өргөмжлөл шагнал хүртсэн байна.
Мөн мастер зураач С.Мөнхбаатар олон улсын зэрэглэл өндөр усан будгийн бүтээлийн уралдаанд цөөнгүй удаа шагналт байрт шалгарч байсан билээ.