Мэргэжлийн сумо бөхийн арваннэгдүгээр сарын башёг Сэкиваке Хошёорюү С.Бямбасүрэн тэргүүлж байна

Мэргэжлийн сумо бөхийн арваннэгдүгээр сарын башёг Сэкиваке Хошёорюү С.Бямбасүрэн тэргүүлж байна

Мэргэжлийн сумо бөхийн арваннэгдүгээр сарын тэмцээн Фүкүока хотод 8 дахь өдрөө үргэлжилж байна. Энэ үеэр Сэкиваке Хошёорюү С.Бямбасүрэн, Комүсүби Тобизарюү-тэй учраа таарч түүнийг уватэнаге мэхээр хаяж долоон даваа нэг унаатай болов.

Комүсүби Тамаваши Б.Мөнх-Оргил, Мейсэй /М-2/-д хикиотоши мэхээр унаж нэг даваатай башёг үргэлжүүлж байгаа бол Комүсүби Кирибаяама Б.Лхагвасүрэн, Такаясү /М-1/-тэй таарч барилдан, түүнд сүкиүнаге мэхээр ойчиж таван даваа, гурван унаатай боллоо.

Энэ өдөр Ичиножёо А.Ичинноров /М-2/, Ура /М-3/-тай барилдаж, түүнд ошидаши мэхээр унаж хоёр даваа, зургаан унаатай байгаа бол Монголын 2 сумоч Чиёошома Г.Мөнхсайхан /М-10/, Азүмарюү С.Тодбилэг /М-14/ хоорондоо таарч, Азүмарюү өрсөлдөгчөө уватэнаге мэхээр хаяж дөрвөн даваа, дөрвөн унаатай болсон бол Чиёошома таван унаатай башёг үргэлжлүүлж байна.

Мөн Озэки Шодай, Саданоүми /М-4/-тэй энэ барилдаж, түүнд уватэдашинаге мэхээр ойчиж, тэд адил дөрвөн даваатай байна. Озэки Такакэйшёо, Вакамотохару /М-4/-г цүкидаши мэхээр хаяж зургаан даваа, хоёр унаатай байгаа бол Сэкивакэ Митакэүми, Котоновака /М-1/-д катасүкаши мэхээр унаж дөрвөн даваа, дөрвөн унаатай башёг үргэлжлүүлж байна.