Галын аюулаас дөрвөн хүүхдийг аварсан түргэн тусламжийн эмч, жолоочийг “Эрүүл мэндийн тэргүүний ажилтан цол”-оор шагнажээ

Галын аюулаас дөрвөн хүүхдийг аварсан түргэн тусламжийн эмч, жолоочийг “Эрүүл мэндийн тэргүүний ажилтан цол”-оор шагнажээ

Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн дуудлагын их эмч М.Хулан, жолооч Э.Бямба-Эрдэнэ нар энэ сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг Дарь-Эхэд ажил үүргээ гүйцэтгэж явахдаа 2-12 насны дөрвөн хүүхдийг галын аюулаас аварсан талаар бид өмнө мэдээлж байсан.

Ард иргэдийнхээ эрүүл энхийн манаанд зүтгэж ажилладаг эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн төлөөлөл болох тэднийг “Эрүүл мэндийн тэргүүний ажилтан цол” тэмдгээр шагнажээ. “Эрүүл мэндийн тэргүүний ажилтан цол” тэмдгийг дагалдах  мөнгөн шагнал нь Засгийн газраас тогтоосноор 100,000 төгрөг байх журамтай юм.