Буудлагын спортын тивийн аварга шалгаруулах тэмцээнд Ж.Энхнамжил V байрт орж, ОУХМ-ын болзол хангажээ

Буудлагын спортын тивийн аварга шалгаруулах тэмцээнд Ж.Энхнамжил V байрт орж, ОУХМ-ын болзол хангажээ

БНСУ-ын Дэгү хотод буудлага спортын хийн бууны өсвөр, залуучууд, насанд хүрэгчид, ахмадын ангиллын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн арваннэгдүгээр сарын 9-19-ний өдрүүдэд болж байна.

15 дахь удаагийн тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Г.Ганхуяг, Б.Сугар, Т.Энхтуяа, Б.Баттогтох нарын удирдлага дор 18 тамирчин өрсөлдөж байгаа юм.

Тэмцээний залуучуудын 10 метрийн хийн гар бууны эмэгтэйчүүдийн ангилалд тамирчин Ж.Энхнамжил тавдугаар байр эзэлж, олон улсын хэмжээний мастерын болзол хангажээ.

Эх сурвалж: БТСУХ