ШУУРХАЙ: Налайх дүүргийн "Голомт цогцолбор” сургуулийн сурагчид хордож эмнэлэгт хүргэгдээд байна

ШУУРХАЙ: Налайх дүүргийн "Голомт цогцолбор” сургуулийн сурагчид хордож эмнэлэгт хүргэгдээд байна

Налайх дүүргийн "Голомт цогцолбор” сургуулийн сурагчид хордож эмнэлэгт хүргэгдсэн хэрэг өчигдөр гарчээ.

Тодруулбал,  энэ оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 19 цагийн орчимд Налайх дүүргийн “Эрүүл мэндийн төвд 15-16 орчим насны 5 хүүхэд таталт өгсөн байдалтай иржээ. Тухайн сурагчид Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн хэлтсийн танхимд хичээллэж байх үедээ таталт өгч пульс тогтворгүй, хордлоготой гэх оноштойгоор Эрүүл мэндийн байгууллагад хүргэгдэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авсан байна. 

Мөн эдгээр хүүхдүүдтэй адил шинж тэмдэг илэрсэн гэх тус ангийн 19 хүүхдийг эмнэлэгийн анхан шатны үзлэгт хамруулахад 4 хүүхдийн нь толгой өвдөж, пульс тогтворгүй, сахар унах гэсэн оноштой гарчээ. Тиймээс тухайн хүүхдүүд Налайх дүүргийн Хүүхдийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм байна. Тус хэргийг Налайх дүүргийн цагдаагийн хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж. 




Өнөөдөр морь өдөр

1 цагийн өмнө