С.Хабул өвөөгийнхөө нэрэмжит "Бавуугийн Лхагвасүрэн" хэмээх сан байгуулжээ

С.Хабул өвөөгийнхөө нэрэмжит "Бавуугийн Лхагвасүрэн" хэмээх сан байгуулжээ

Төрийн шагналт, Ардын уран зохиолч, хөдөлмөрийн баатар Б.Лхагвасүрэнгийн ач хүү С.Хабул өвөөгийнхөө нэрэмжит "Бавуугийн Лхагвасүрэн" хэмээх сан байгуулжээ.

Тэрээр "Өвөөгийнхөө нэрэмжит Бавуугийн Лхагвасүрэн санг үүсгэн байгуулж өвөөгийнхөө бүтээлүүдийг олон улсад сурталчлан таниулж, оюуны өмчийг эрхэмлэн дээдэлж, соён гэгээрүүлэх, олон түмэндээ оюуны өвийг түгээх зорилготой ажиллаж байна. Удахгүй та бүхэндээ таатай мэдээ дуулгаж, сонирхолтой үйл ажиллагаануудыг танилцуулах болно" хэмээжээ.

Ташрамд дурдахад,  нэрт зохиолчийн “Уянгын тойрог”, “Гашуун өвс”, “Цэцгийн манан” гурван боть дахин хэвлэгдээд байгаа билээ.




Өнөөдөр морь өдөр

16 цагийн өмнө