БНСУ-д 13 настай Монгол охиныг зодсон хэргээр нэмэлт ял авсан хоёр этгээдийг насанд хүрэгчдийн шүүх рүү шилжүүлжээ

БНСУ-д 13 настай Монгол охиныг зодсон хэргээр нэмэлт ял авсан хоёр этгээдийг насанд хүрэгчдийн шүүх рүү шилжүүлжээ

Өнгөрсөн 2021 оны долдугаар сард /2021.07/ БНСУ-ын дунд сургуулийн дөрвөн сурагч Монгол 13 настай охиныг зургаан цагийн турш зодож, хүчээр архи уулгаж буй бичлэгээ цацаж арванхоёрдугаар сард олонд ил болж байсан ноцтой хэрэг гарсан ЭНД ДАРЖ уншина уу.

Тэгвэл энэ оны хоёрдугаар сар /2022.02/-д БНСУ-ын Кённам хотын Цагдаагийн газрын Хүүхдийн хүчирхийллийг шалгах тусгай баг 13 настай монгол охины хэрэгт анхан шатны мөрдөн байцаалтын явцад цагдаа нар тус дөрвөн этгээдийг зөвхөн хамтран танхайрсан гэсэн зүйл ангиар яллаж, шүүхээс насанд хүрээгүйчүүдийн /хүүхдийн/ хорих ангид богино хугацаанд саатуулсан.

Гэвч хохирогчийн талаас дахин мөрдөн байцаалт явуулах хүсэлт гаргаж, энэ оны арваннэгдүгээр сарын 02 /2022.11.02/-ны өдөр  Улсан дүүргийн Прокурорын газраас энэ хэргийг шалгасны эцэст уг хэргийг үйлдсэн дунд сургуулийн сурагчид хохирогчид харгис хандсан болохыг албан ёсоор тогтоосон. Улмаар прокурорын газраас нэмэлт гэмт хэрэг үйлдсэнийг тогтоож, хоригдож буй хоёр этгээдэд дахин нэмэлт зүйл анги нэмж, ялласан байна. Ингэхдээ прокурорын зүгээс хохирогчийн сургалтын төлбөр, амьжиргааны зардлыг нь гаргахыг даалгасан талаар бид мэдээлж байсан. Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ уншина уу. 

Тэгвэл 2022 оны арваннэгдүгээр сарын 15-ы байдлаар /2022.11.15/ хэргийн шүүх хурлын явц ямар байгаа талаар 13 настай монгол охины өмгөөлөгч мэдээлэл өгөхдөө "Яллагдагч хүүхдүүд 14-15 нас хүрсэн учир хүүхдийн шүүхээс насанд хүрэгчдийн шүүх рүү шилжсэн" гэжээ. 

Түүнчлэн эл хэргийг хурдан шийдвэрлүүлэхийн тулд БНСУ хэвлэл мэдээлэл шуурхай мэдээлж ажилласан ч Монгол Улсын зарим хэвлэлүүдэд гарсан "13 настай охин амиа хорлосон. Их хэмжээний мөнгө авсан" зэрэг хуурамч мэдээллүүдийг тус улсын хэвлэлүүд эш татан мэдээлснээр  худал мэдээлэл газар авч хэрэгт сөргөөр нөлөөлж буй аж. 




Өнөөдөр морь өдөр

14 цагийн өмнө