ВИДЕО: "Бидний бахархал" төслийн хүрээнд сурагчдад "эх оронч сэтгэл төлөвшүүлэх" зорилгоор түүхэн үзмэр үзүүлж, сургалт орлоо

ВИДЕО: "Бидний бахархал" төслийн хүрээнд сурагчдад "эх оронч сэтгэл төлөвшүүлэх" зорилгоор түүхэн үзмэр үзүүлж, сургалт орлоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан эх оронч үзэл төлөвшүүлэх зорилго бүхий "Бидний бахархал" төслийн нээлт өнөөдөр /2022.11.15/ Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль дээр боллоо.

ВИДЕО:

Нээлтийн үйл ажиллагааны үеэр Монгол Улсын гавьяат багш, доктор, профессор, бэлтгэл хурандаа Б. Галиндэв, Үндэсний БХИС-ийн түүхийн багш, доктор, хошууч Т.Сүхбаатар нар эх  оронч үзэл, тусгаар тогтнол, эрх чөлөөний талаар лекц уншиж, сурагчдын сонирхсон асуултад хариуллаа. 

Мөн энэ үеэр Монгол цэргийн музей болон "Мөнхөд дурсагдах баатрууд" ТББ-ын үзмэрүүдийг сурагчдад танилцуулав. Уг үйл ажиллагаанд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Ч.Нэргүй, Чингэлтэй дүүргийн засаг даргын орлогч Д.Отгонбаатар, Монгол Улсын Гавьяат хуульч, цагдаагийн бэлтгэл хурандаа Ж.Бумнанжид, ахмад дайчин Ц.Чимэдцэрэн нарын зочид төлөөлөгчид болон тус сургуулийн ахлах ангийн сурагчид оролцлоо. 

Энэхүү төсөл нь ахлах ангийн сурагчдад улс орноо хайрлах, тусгаар тогтнол, эх хэл, үндэсний түүх, соёлоороо болон Монгол хүн болж төрснөөрөө бахархах итгэл, үнэмшлийг төрүүлэх, эрх чөлөөний үнэ цэн, учир холбогдлыг таниулах, эх оронч үзэл төлөвшүүлэх зорилготой юм. 

 




Өнөөдөр морь өдөр

16 цагийн өмнө