"Онч шийдэл" НҮТББ-аас өнөөдөр иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө үзүүлж байна.
Тодруулбал тус байгууллагын 10 жилийн ой эдгээр өдрүүдэд тохиож байгаа учир ийнхүү ард иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгч байгаа аж. Хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгч авахыг хүссэн иргэд Чингэлтэй дүүрэг 5 дугаар хороо, "MN" таурын долдугаар давхрын хурлын зааланд очиж болох аж.
Ташрамд өгүүлэхэд, "Онч шийдэл" НҮТББ нь "Усан парк" нэрийдлээр Дунд гол дээр газар аваад орон сууц барьж буй асуудлаар стратегийн өмгөөллийн ажлыг эхлүүлээд байгаа юм.