УБТЗ: Замын-Үүд-Эрээн өртөөний ачаа тээвэрт хүндрэл үүсгээгүй. Галт тэрэг солилцоо хэвийн үргэлжилж байна

УБТЗ: Замын-Үүд-Эрээн өртөөний ачаа тээвэрт хүндрэл үүсгээгүй. Галт тэрэг солилцоо хэвийн үргэлжилж байна

БНХАУ-ын Эрээн хотод КОВИД-19-ийн тохиолдол бүртгэгдэж, хөл хорио тогтоогоод буй. Энэ нь, Замын-Үүд-Эрээн өртөөний төмөр замаар нэвтрэх ачаа тээвэрт хүндрэл үүсгээгүй бөгөөд галт тэрэг солилцоо хэвийн үргэлжилж байна. 

Энэ талаар Замын-Үүд өртөөний дарга Ч.Сугирбаатар “Бид өргөн царигаар хоногтоо 14 галт тэрэг Эрээн өртөөнд хүлээлгэн өгч, нарийн царигаар хоногт 7 галт тэрэг хүлээн авдаг. Энэ нь хоёр улсын төмөр замуудын хооронд хилийн хэлэлцээрээр тохирсны дагуу галт тэрэг солилцоо хэвийн үргэлжилж байна гэсэн үг" гэжээ. 

Эх сурвалж: УБТЗ