“Номин сүлжээ” дэлгүүр бусад дэлгүүртэй манайхаас хямд бараа бүтээгдэхүүн борлуулж болохгүй гэх гэрээ байгуулдаг гэв

“Номин сүлжээ” дэлгүүр бусад дэлгүүртэй манайхаас хямд бараа бүтээгдэхүүн борлуулж болохгүй гэх гэрээ байгуулдаг гэв

ШӨХТГ-аас цаг үеийн асуудал болоод сүүлийн үед хийсэн хяналт шалгалтын талаараа мэдээлсэн. Тус үеэр "Номин" сүлжээ дэлгүүрийн талаарх ноцтой баримтуудыг дэлгэсэн юм. 

Тодруулбал, "Номин" супермаркет хямд үнийг тогтооно гэсэн уриагаар маркетинг хийдэг бөгөөд "Бусад дэлгүүрийн бараа бүтээгдэхүүн манайхаас хямд байвал зөрүүг олгоно" гэх маркетингаар хэрэглэгчдийг татдаг хэдий ч бодит байдал дээрээ дангаар монополь тогтоож, бусад дэлгүүрүүдийг манайхаас хямд үнээр бараагаа борлуулж болохгүй гэх шаардлага тавьж гэрээ хийдэг нь ил болсон аж.

Энэ талаарх мэдээллийг нэгэн иргэн ШӨХТГ-т ирүүлсэн байна. Тэрбээр, “Оргил супермаркетад 3650 гэж байсан ундаа Номин сүлжээ их дэлгүүрт 3900 гэж байна” гэх гомдлыг тус дэлгүүрт хүргүүлсэн. Гэтэл Номин дэлгүүрийн зүгээс Оргил худалдааны төв рүү холбогдож тэдний үнийг өсгөсөн байх юм. Иймд Номин бусад дэлгүүрийн доод үнийг тогтоодог асуудлыг ШӨХТГ-аас шалгаж зөрчлийн тухай хуулиар торгууль ноогдуулсан бөгөөд тус дэлгүүрээр дамжсан барааны үнэ цаашлаад 30 хувь нэмэгдэх гэрээтэй байдаг аж.

Ингээд ШӨХТГ-аас тус асуудлаар хяналт шалгалт хийж, өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн бараа бүтээгдэхүүний хэлцэн тогтоох гэрээ, хэлцэл байгуулсан гэж үзэн Зөрчлийн тухай хуульд заасны дагуу өмнөх орны борлуулалтын орлогын 6 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 6,9 тэрбум төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.