ТОДРУУЛГА: Дулааны шугамаас нас бараад удсан цогцос олдсон хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна

ТОДРУУЛГА: Дулааны шугамаас нас бараад удсан цогцос олдсон хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна

Дулааны шугам сүлжээний худаг дотроос нэр, нас, хаяг нь тодорхойгүй эрэгтэй хүний цогцос олдсон талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Цагдаагийн байгууллагад энэ оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 05:50 цагт Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Траншейнд хүн нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Дуудлага, мэдээллийг тус дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс шалгахад одоогоор хэн болох нь тодорхойгүй эрэгтэй хүн нас барж удсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна" гэлээ.