Зодоон хийгээд зугтсан БНХАУ-ын хоёр иргэнийг эрэн сурвалжилж эхэлжээ

Зодоон хийгээд зугтсан БНХАУ-ын хоёр иргэнийг эрэн сурвалжилж эхэлжээ

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт аравдугаар сарын 21-ний шөнө Хятад иргэд бүлэглэн танхайрч, Монгол Улсын иргэнийг зодож, тээврийн хэрэгслийг нь санаатайгаар дайрсан. Улмаар цааш явахдаа замын хажуугаар алхаж байсан явган зорчигчийг дайраад зугатаасан  хэрэг гарсан билээ.
 
Тэгвэл тухайн хэргийг үйлдсэн БНХАУ-ын хоёр иргэнийг эрэн сурвалжилж эхэлжээ. Мөн хэрэгт харьяалал тогтоож, Нийслэлийн цагдаагийн Мөрдөн байцаах алба шалгаж эхэлсэн байна.