"Лифтны" шүүгчдийн гомдлыг Дээд шүүх өнөөдөр хэлэлцэнэ

"Лифтны" шүүгчдийн гомдлыг Дээд шүүх өнөөдөр хэлэлцэнэ

Өмгөөлөгч Б.Баасанцогт лифтэнд зүй бус үйлдэл гаргахад хамт байсан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар, Булган аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр нарт холбогдох хэргийг өнөөдөр Улсын Дээд шүүх хянан хэлэлцэнэ. 

Энэ оны аравдугаар сарын 17-ны өдөр болсон шүүх хуралдаанд Д.Отгонбаатарын өмгөөлөгч Д.Батсүх Шүүхийн тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1, 115 дугаар зүйлийн 115.1 дэх хэсэг, 115.1.1, 115.1.2 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэх асуудлаар 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд хандсан тул эцэслэн шийдвэрлэгдэх хүртэлх хугацаанд дээрх гомдлыг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт гаргасан_ бөгөөд шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хэлэлцээд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан үндэслэл байгаа эсэхийг тодруулахын тулд Үндсэн хуулийн цэцээс холбогдох мэдээлэл авах шаардлагатай гэж үзэж шүүх хуралдааныг хойшлуулаад байсан юм.