ВИДЕО: Өмнөд Суданд энхийг сахиулж буй Монгол цэргүүд алдартай YouTuber-ийн видеонд гарчээ

ВИДЕО: Өмнөд Суданд энхийг сахиулж буй Монгол цэргүүд алдартай YouTuber-ийн видеонд гарчээ

Өмнөд Суданд энхийг сахиулж буй Монгол цэргүүд алдартай YouTuber-ийн видеонд гарчээ.

Тус бичлэгт алдартай YouTuber манаанд гарч буй  бүрэн зэвсэглэсэн Монгол Улсын энхийг сахиулагч цэргүүдтэй ярилцаж буй аж. 

ВИДЕО: 

Ташрамд дурдахад, Дэлхийн хамгийн залуу улс болох Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад НҮБ-ын энхийн дэмжих “UNMISS” ажиллагааг хэрэгжүүлдэг. Манай улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид 2012 оны дөрөвдүгээр сараас уг ажиллагаанд оролцож, үүргээ нэр төртэй гүйцэтгэсээр байгаа юм. Мөн Монгол цэрэг НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ой энэ онд тохиож байна. Энэ хугацаанд Монгол Улс

  •  Энхийг сахиулдаг топ 20 орны нэг
  • НАТО-гийн Афганистан дахь энхийг сахиулах ажиллагаанд нэгдсэн 45 дахь улс
болж чадсан юм. 2002-2020 он хүртэл давхардсан тоогоор 18000 гаруй цэрэг дайчид энхийг сахиулах үйлсэд үүрэг гүйцэтгэсэн байна. Мөн нэг хүнд ногдох энхийг сахиулагчдаар манай улс Ази тивдээ тэргүүлдэг билээ.