Самарт яваад алга болсон 33 настай, эрэгтэйг эрэн хайх ажиллагаа долоо дахь өрдөө үргэлжилж байна

Самарт яваад алга болсон 33 настай, эрэгтэйг эрэн хайх ажиллагаа долоо дахь өрдөө үргэлжилж байна

Булган аймгийн Онцгой байдлын газар самарт явж байгаад сураггүй болсон иргэний эрлийн ажиллагааг өнөөдөр /2022.11.11/ дахин эхлүүллээ гэж мэдээллээ.

Онцгой байдлын албаныхан Сэлэнгэ сумын Тариахтай багийн Цүүц гэдэг газар энэ сарын 4-ний өдөр найман хүн самарт явж байснаас тухайн өдрийн 13.00 цагийн орчим иргэн Ө сураггүй болсон тухай дуудлагыг аймгийн Цагдаагийн газраас энэ сарын 8-ны өдөр хүлээн авчээ.

Онцгой байдлын газрын Хангал сум дахь Гал түймэр унтраах, аврах 50-р анги, Сэлэнгэ сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн иргэн 33 настай, эрэгтэй Ө-г эрэн хайх ажиллагааг Сэлэнгэ сумын Тариахтай багийн Цүүцийн зүүн салаанаас Жимстэй гэдэг газар хүртэл 15 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байна. Өнөөдөр эрлийн ажиллагааг үргэлжлүүлж буй талаар Булган аймгийн ОБГ-аас мэдээллээ.