ШУУРХАЙ: И.К.Азизов Орос III сургуулийн захирлаар Орос хүнийг томил гэх түрэмгийлсэн захидлыг БШУ-ын сайдад хүргүүлжээ

ШУУРХАЙ: И.К.Азизов Орос III сургуулийн захирлаар Орос хүнийг томил гэх түрэмгийлсэн захидлыг БШУ-ын сайдад хүргүүлжээ

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан Монгол Оросын хамтарсан сургуулийн захирал Ж.Соронзонг ажлаас нь чөлөөлж, түүний оронд Б.Болорыг томилох шийдвэрийг гаргасан билээ. 

Тэгвэл ОХУ-аас Монгол Улсад суух Элчин сайд И.К.Азизов Монгол Оросын хамтарсан сургуулийн захирлаар ОХУ-ын иргэнийг томилуулах түрэмгийлсэн саналыг БШУ-ын сайдад хүргүүлсэн байна.

Энэ талаар Л.Энх-Амгалан сайд "ОХУ-аас энэ сургуулийн захиралд ийм хүнийг нэр дэвшүүлж байна гээд Орос иргэний нэрийг бичсэн түрэмгийлсэн захидлууд ирсэн. Ингэж болохгүй. Энэ бол увайгүй үйлдэл. Монгол сургуулийнхаа захирал удирдлагыг монголчууд өөрсдөө мэдэж томилох ёстой.  Иймэрхүү байдлаар Монгол Улсын дотоод хэрэгт оролцсон бүдүүлэг үйлдэл гаргаж болохгүй. Тиймээс би ОХУ-ын Элчин сайдтай уулзсан. Энэ үеэрээ "Би Буриадын Боловсролын сайд биш. Би тусгаар тогтносон Монгол Улсын Боловсролын сайд. Тийм учраас та Буриадын Боловсролын сайдтай харилцаж байгаа юм шиг ийм алдаа дахиж битгий гаргаарай" гэдгийг түүнд хэлж анхааруулсан. Энэ сургууль нь тусдаа дүрэм, гэрээтэй, энэ дүрмийнхээ дагуу сургуулийн удирдлагыг Монгол Улс томилох эрхтэй" гэдгийг тодотгосон байна.