Өрсөлдөөнийг хязгаарлаж, үнэ тогтоож хууль зөрчсөн хэмээн үзэж, "Номин тав трэйд" ХХК-д 6 тэрбум 999 сая төгрөгийн торгууль ногдуулжээ

Өрсөлдөөнийг хязгаарлаж, үнэ тогтоож хууль зөрчсөн хэмээн үзэж, "Номин тав трэйд" ХХК-д 6 тэрбум 999 сая төгрөгийн торгууль ногдуулжээ

Номин дэлгүүр хямд үнийн баталгаа гэж зарладаг ч доод үнийг тогтоож өрсөлдөөнийг хязгаарлаж, үнэ тогтоож хууль зөрчсөн хэмээн үзэж, "Номин тав трэйд" ХХК-д 6 тэрбум 999 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна. 

Энэ талаар ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун "Номин дэлгүүр хямд үнийн баталгаа гэж зарладаг ч доод үнийг тогтоож өрсөлдөөнийг хязгаарлаж, үнэ тогтоож хууль зөрчдөг нь илэрлээ. Өөрөөр хэлбэл Номинд бараа нийлүүлж буй хүн Номинд зарагдаж байгаагаас хямдаар хаана ч зарах боломжгүй болдог байна. Ингэснээр нийлүүлэгчийн ашгаа нэмсэн үнэ дээр Номин ашгаа нэмээд түүний дараа бусад дэлгүүр, худалдааны төвүүд өөрсдийн хувийг нэмж үнийг тогтоодог байна. Хэрэв тухайн нийлүүлэгч өөр газар хямд үнээр зарж байгааг нь Номин илрүүлбэл тухайн нийлүүлэгчийн барааны нөөцөд байгаа үлдэгдэл тоо эсхүл сүүлийн 10 хоногийн бараа таталтын тоо 2-ын аль өндрийг тооцон хуучин шинэ үнийг зөрүүг үржүүлсэн дүнг 2 дахин өсгөн нийлүүлэгчээр Номинд төлүүлдэг байсан байна.

Иймд "Номин тав трэйд" ХХК-д Зөрчлийн тухай хуулийн дагуу өмнөх жилийн борлуулалтын орлогын 6 хувиар буюу 6 тэрбум 999 сая 107 мянга 800 төгрөгөөр торгох торгуулийн шийтгэл ногдууллаа" гэжээ.