ХУУЛЬ: Гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн тохиолдолд торгодог болох зохицуулалтыг хуульд тусгана

ХУУЛЬ: Гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн тохиолдолд торгодог болох зохицуулалтыг хуульд тусгана

Манай улс нь 900 гаруй мянган өрхтэй. Гэвч сүүлийн жилүүдэд гэр бүл цуцлалтын тоо жилд нэг хувиар нэмэгдэж өрх толгойлсон эцэг, эхчүүдийн тоо өссөөр байна. Үндэсний статистикийн хорооны мэдээлж буйгаар сүүлийн нэг жилд 3391 өрх гэр бүлээ цуцлуулжээ. Үүний голлох шалтгааныг гэр бүлээс гадуурх харилцаа хэмээн тайлбарлаж буй. Энэ нөхцөлд хуулиар ямар зохицуулалт үйлчлэх талаар Гэр бүлийн тухай хуульд тодорхой заагаагүй байдаг. Тиймээс 1999 онд батлагдсан Гэр бүлийн тухай хуулийг өөрчлөхөөр иргэн, судалгааны байгууллагууд, нийгмийн институдиуд судалгааны ажлыг хийж эхэлжээ.

Ингэхдээ гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн тохиолдолд буруутай этгээдэд торгуулийн арга хэмжээ авах, хос хоёр гэрлэхээсээ өмнө гэрээ байгуулдаг болох, хүүхдийн эрхийг хангах зэрэг өөрчлөлтийг тус хуульд оруулахаар судалж байгаа аж. 

Жишээ нь, БНСУ-д гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн болон мөнгөн торгууль ногдуулна. Харин БНХАУ-д дундын өмч хуваалцах эрхгүй хэмээн үзэж хуулиар зохицуулдаг.