СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 15 настай хүү өөрийгөө буудсан хэрэг гарчээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 15 настай хүү өөрийгөө буудсан хэрэг гарчээ

Өчигдөр /2022.11.10/ шөнийн 00:15 цагт Завхан аймгийн цагдаагийн байгууллагад “Манай 15 настай хүүхэд өөрийгөө буудчихлаа” гэсэн дуудлага мэдээлэл иржээ.

Тодруулбал, тус дуудлагын дагуу Улиастай сумын цагдаагийн албан хаагчид хэргийн газарт очиход, 15 настай, эрэгтэй Н нь өөрийнхөө духан тус газарт буудаж, эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан байдалтай байжээ. Хэргийн газраас ТОЗ-8 маркийн галт зэвсгийг хураан авч, Завхан аймгийн цагдаагийн газарт уг хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.