ШУУД: XVII зууны "Хүрэн халзан" морин хуурыг ард түмэндээ зориулж ГАНЦХАН удаа эгшиглүүлэх ёслол болж байна

ШУУД: XVII зууны "Хүрэн халзан" морин хуурыг ард түмэндээ зориулж ГАНЦХАН удаа эгшиглүүлэх ёслол болж байна

Өнөөдөр /2022.11.11/-нд Монголын түүхт соёлын үнэт өв. XVII зууны өмнөх үеийн гэж үзэж буй “Хүрэн халзан” морин хуурыг ард түмэндээ зориулж ганцхан удаа эгшиглүүлэх ёслол болж байна. 

ВИДЕО: 

Эртний хөгжмийн зэмсгүүд дандаа эзэнтэй, энергитэй. Хэн хамаагүй хүмүүс оролдож болдоггүй. Ариун дагшин байдаг учир хуурыг Монголын алдарт хуурч МУСТА Д.Шинэцог_гени эгшиглүүлж байна. Тус морин хуур язгуур боржигин хуурын эртний үнэт олдвор учир "Жонон" аялгууг тоглолоо. 

Уг хуур 400 гаруй жилийн настай. Хил дамнан зарагдаад 18 жилийг өнгөрөөжээ. Энэ хугацаанд таван эзний гар дамжсан аж. Хамгийн сонирхолтой нь “Хүрэн халзан” морин хуурыг худалдан авсан угсаатны хөгжим судлаач “Энэ хөгжмийг буцааж эх оронд нь аваачсан нь зөв. Яагаад гэвэл энэ хуурын илтгэж буй илэрхийллээс нь харахад хоосонгүй. Шүтлэгтэй хуур байх магадлалтай” хэмээсэн байдаг. Мөн хамгийн сэтгэл эмзэглэм түүх нь уг хуур маш сайн хуурч тоглохоор хийгдсэн. Монголын түүхт соёлын өв боловч өвлөн уламжлагчгүйн улмаас ийнхүү олон жил гараас гар дамнан ганцхан чавхдастайгаар, ая эгшиглүүлэх боломжгүй. Эртний эдлэл байдлаар худалдаалагдаж байсан юм. Ийнхүү "Хүрэн халзан" морин хуур эх нутагтаа 400 гаруй жилийн дараа дахин эгшиглэлээ.