Дэлхийн олон улс орнууд арваннэгдүгээр сард "хар баасан" гарагийн хямдралтай худалдааг зохион байгуулдаг. Энэ дагуу манай улсад тус жишиг тогтож байгаа бөгөөд зарим аж ахуйн нэгжүүд хямдрал нэрийдлээр өмнөх үнээ өсгөж буй тохиолдол гардаг учир энэ талаар ШӨХТГ-аас шалгахаа мэдэгдлээ.
Тодруулбал, ШӨХТГ-аас хуурамч хямдрал зарласан тухай баримттай мэдээллийг шалгана гэжээ. Энэ талаар ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун нийгмийн сүлжээндээ "Энэ өдөр дэлгүүрүүд бараагаа огцом хямдрууллаа гэдэг ч хямдруулсан, хямдруулаагүй гэх яриа үргэлж гардаг. Тэгвэл Өрсөлдөөний тухай хуулиар бараа бүтээгдэхүүний борлуулалтад урамшуулал, хямдрал байгаа гэх хуурамч мэдээлэл түгээхийг хориглодог!Тиймээс баримттай гомдол ирүүлбэл шалгах болно" гэжээ.