СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Нийтийн байр шатаж, нэг иргэн галд өртөж нас баржээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Нийтийн байр шатаж, нэг иргэн галд өртөж нас баржээ

Нийтийн байр шатаж, нэг иргэн галд өртөж нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн  2 дугаар хороо, Залуус хотхонд Нийтийн байр шатаж байна гэсэн дуудлагыг 11.11-ний өдрийн 00:35 цагт Онцгой байдлын алба хаагчид хүлээн авсан байна. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход 22 айлын нийтийн байр иргэн Э-ийн 40 м/кв өрөө шатаж байсныг 01:05 цаг ажиллаж унтраасан. Тус гал түймэрт 54 настай иргэн Э  өртөж нас баржээ.