Д.Сугарыг хянан шалгагчийн ажлаас нь чөлөөлж, Б.Мөнхбат томилжээ

Д.Сугарыг хянан шалгагчийн ажлаас нь чөлөөлж, Б.Мөнхбат томилжээ

Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох түр хорооны хурал энэ сарын 9-ны өдөр болжээ. Тус хорооны хурлаар Д.Сугарыг Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох хянан шалгагчийн ажлаас өөрийнх нь хүсэлтээр чөлөөлжээ. Харин түүний оронд Б.Мөнхбат гэх цагдаагийн байгууллагад ажиллаж байсан хүнийг томилсон байна.