Ховд аймгийн Ховд сумын Баянбулаг багийн “Хатуу хөтөл” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 6 км-т, сумын төвөөс урд зүгт 19 км-т/11.08-ны өдрийн 10:00 цагийн орчим малчин Э хавцал руу гарсан ямаагаа буулгах гэж хад руу авирч гараад буцаад бууж чадахгүй байна гэсэн дуудлагыг Онцгой байдлын алба хаагч нар хүлээн авчээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын, Эрэн хайх аврах ангийн алба хаагчдыг очиход тус сумын харьяат малчин Э /53 настай, эрэгтэй/ 80 орчим метрийн өндөртэй хадан хавцал руу гарсан 7 ямаагаа буулгах гэж гараад буцаад буух боломжгүй байсныг 42 минут ажиллан эсэн мэнд буулгаж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.