Эрээн хотод өчигдөр /2022.11.09/ эрсдэлтэй байсан бүсүүдээс халдварын хоёр тохиолдол батлагдаж дахин хөл хорио тогтоов. Улмаар тус хотод “Covid-19-ийн бүх нийтийн шинжилгээ авч гурав хоногийн дараа хэвийн нөхцөлд шилжих эсэх шийдвэрийг гаргана” гэж Эрээн хотын Шуурхай штабаас мэдэгдсэн талаар бид өмнө мэдээлсэн. ЭНД ДАРЖ уншина уу.
Тэгвэл ГХЯ-наас “хөл хорио тогтоосон ч улс хоорондын ачаа тээвэр хэвийн явагдаж байгаа, гэхдээ ААНБ-ын төлөөлөгчдийг гаалийн баталгаат хашаа руу нэвтрэхийг хориглосон” гэж мэдээллээ.