Нийслэлийн Eрөнхий боловсролын 130-р сургууль "Салан баавгай" гэдэг нэртэй булантай болжээ.
Энэхүү буланд сурагчдын хаяж гээсэн, алга болгосон эд зүйлсийг цуглуулж тавьдаг байна. Ингэснээр хүүхдүүд өөрсдөө хаясан гээсэн зүйлээ олж авах боломжтой болжээ. Мөн цаашлаад энэхүү үйл ажиллагаа нь өсвөр насны сурагчдад зөв үлгэр дуурайлал болох хүүхдийн хүмүүжилд эергээр нөлөөлөх олон сайн талтай аж.
ФОТО: