Хүүхдийн цирк, хүүхдийн парк, усан бассейн болон хүүхдийн ордны объектыг ямар замаар хувьчлагдсаныг шалгуулах шаардлагыг Авлигатай тэмцэх газарт хүргүүлж буй талаар Энхрий үрс халуун сэтгэл НҮТББ-ын тэргүүн О.Энхмаа мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан, хүүхдэд зориулагдсан объектуудыг авлига, албан тушаалаа урвуулан ашиглан эрх мэдэлтнүүдийн хамаарал бүхий этгээдүүд хууль бусаар хувьчлан авч нийтийн эрх ашиг, хүүхдийн эрхийг зөрчиж буй үйлдлийг таслан зогсоож, төрд буцаан авахыг шаардаж байна.
Тухайлбал, Хүүхдийн цирк, хүүхдийн парк, хүүхдийн ордон, хүүхдийн бассейн, Хүүхдийн фонд гэхчлэн хүүхдүүдэд зориулсан барилгуудыг ямар замаар хэн гэдэг хүн хувьчилсныг шалгаж өгөх шаардлагыг миний бие Авлигатай Тэмцэх Газарт хүргүүлж байна. Мөн хүүхдийн фонд нэрээр 15 тэрбум төгрөг цугларсан. Энэ мөнгөөр ямар бүтээн байгуулалт хийгдэж, мөнгө нь юунд зарцуулагдсаныг олон нийтэд ил болгох хэрэгтэй" гэлээ.