Л.Оюун-Эрдэнийн үүрэг болгосны дагуу "Ц.Даваасүрэн, Б.Жавхлан нар өөрсдийгөө шалгуулах"-аар АТГ-т хандаагүй байна

Л.Оюун-Эрдэнийн үүрэг болгосны дагуу "Ц.Даваасүрэн, Б.Жавхлан нар өөрсдийгөө шалгуулах"-аар АТГ-т хандаагүй байна

Өчигдөр /2022.11.08/ болсон МАН-ын Удирдах зөвлөлийн хурлын үеэр "УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Сангийн сайд Б.Жавхлан нарыг Авлигатай тэмцэх газарт хүсэлтээ өгч, өөрсдийгөө шалгуулах"-ыг МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ үүрэгдсэн байдаг.

Учир нь тэд Монгол Улсын 2023 оны Төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр маргаан үүсгэж, “нэгнийхээ хийсэн булхай луйвар”-ын шинжтэй байж болзошгүй үйлдлийг олон нийтэл ярьсан. Тэгвэл Ц.Даваасүрэн болон Б.Жавхлан нарын хэн ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн үүрэг болгосны дагуу “өөрсдийгөө шалгуулахаар АТГ-т одоогоор хандаагүй байгаа” талаар эх сурвалж бидэнд мэдээллээ.