Усанд орж байхдаа тогонд цохиулж амиа алдсан хэрэг цагдаагийн байгууллага бүртгэжээ.
Тодруулбал, цагдаагийн байгууллагад энэ сарын 04-ний өдөр угаалгын өрөөндөө хүн нас барсан байна гэсэн дуудлага ирсэн байна. Мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас хэргийн газарт ажиллаж шалгахад 23 настай эмэгтэй иргэн Л нь угаалгынхаа өрөөнд ванн дотроо түлэгдсэн шархтай нас барсан байсан бөгөөд шинжээчдийн урьдчилсан үзлэгээр хохирогч усанд орох үедээ гар утсаа цэнэглэж, тогонд цохиулж нас барсан нь тогтоогдсон байна.