СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өмнөговиос-Улаанбаатар чиглэлийн ажилчдын автобус, ачааны машинтай мөргөлдөж нэг хүн нас баржээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өмнөговиос-Улаанбаатар чиглэлийн ажилчдын автобус, ачааны машинтай мөргөлдөж нэг хүн нас баржээ

Өмнөговиос-Улаанбаатарын чиглэлд хүн тээвэр хийж байсан нэр бүхий компанийн ажилчдын автобус, ачааны Хино загварын автомашинтай мөргөлдсөн осол гарчээ.

Тодруулбал, Өчигдөр /2022.11.08/ оройн 20:56 цагт Хан-Уул дүүргийн 14-р хороо Төв аймаг орох замд Өмнөговиос-Улаанбаатарын чиглэлд хүн тээвэр хийж байсан нэр бүхий компанийн ажилчдын автобус, ачааны Хино загварын автомашинтай мөргөлджээ. Ослын дуудлагаар Онцгой байдлын аврагчид аврах ажиллагааг шуурхай эхлүүлж, хүнд бэртэл гэмтэл авсан, хавчуулагдсан иргэд болон нас барсан нэг хүний цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

Иймд ойрын өдрүүдэд цас орж, зам тодорхой хэмжээнд халтиргаа гулгаатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал нөхцөлд онцгой сонор сэрэмжтэй зорчиж, аюулгүй байдлаа бүрэн хангаж ажиллахыг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.