Н.Содбилэгт 13 настайдаа Шатар сонирхогчдын дэлхийн аварга боллоо

Н.Содбилэгт 13 настайдаа Шатар сонирхогчдын дэлхийн аварга боллоо

Н.Содбилэгт 13 настайдаа Шатар сонирхогчдын дэлхийн аварга боллоо.

Тэрбээр өнгөрсөн жил 12 настайдаа насанд хүрсэн шатар сонирхогчидтой есөн өрөг тоглож, найм хожиж нэг тэнцэн мөнгөн медаль хүртэж байсан. Тэгвэл Наранболдын Содбилэгт 13 настайдаа Шатар сонирхогчдын дэлхийн аварга боллоо. Тэрээр Шатар сонирхогчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 2000 хүртэлх рейтингтэй ангилалд таван тивийн 38 орны 75 тамирчидтай өрсөлдөж есөн өрөг тоглон ес хожиж түрүүлсэн юм. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2022 оны 10 дугаар сарын 10-20 өдрүүдэд Мальт улсад зохион байгуулагдсан бөгөөд 38 орны 75 тамирчин өрсөлдсөн аж.