СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 43 настай эмэгтэй бусдын цүнхийг хулгайлж, зугатаад баригджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 43 настай эмэгтэй бусдын цүнхийг хулгайлж, зугатаад баригджээ

Цагдаагийн байгууллагад 11 дүгээр сарын 06-ны өдрийн 12 цагийн орчимд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт “Үйлчилгээний байгууллага дотор цүнхээ алдсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.

Дуудлага, мэдээллийн дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн алба хаагчид шалгахад 18 настай эмэгтэй “А”-ын цүнхийг 43 настай эмэгтэй “Н” гэгч нь хулгайлан авч зугтсаныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.