ТОДРУУЛГА: Монголын 1000 малчны эхний ээлж ОХУ-руу аялж, тус улсын мал аж ахуйтай танилцжээ

ТОДРУУЛГА: Монголын 1000 малчны эхний ээлж ОХУ-руу аялж, тус улсын мал аж ахуйтай танилцжээ

Өнгөрсөн есдүгээр сард ОХУ-д Монголын 1000 малчны чуулга, зөвлөгөөн зохион байгуулагдахаар болж манай улсаас дурын 1000 малчныг Оросын Улаан-Үд хотод аваачиж мал аж ахуй, техник технологи судлуулж, мал маллах арга туршлагын тухай ярилцана гэх мэдээлэл гарсан билээ.

Бид тус асуудалтай холбогдуулан тус аяллыг Монголын талаас зохион байгуулж байгаа гэх “Монголын хөдөөг хөгжүүлэх малчин нийгэмлэг”-ийн үүсгэн байгуулагч, тэргүүн Ж.Пүрэвсүрэнтэй ярилцаж, учир явдлыг тодруулж байсан ЭНД ДАРЖ уншина уу. Тэгвэл аравдугаар сар /2022.10/-д Монголын 1000 малчны эхний ээлж ОХУ-руу аялж, эрчимжсэн мал аж ахуйтай танилцжээ. Үүнд үхрийн, хонины, ургамлын аж ахуйтай танилцаж, Байгаль далай, Итгэлт хамба, Улаан-Үд хотоор давхар аялсан аж.