Унадаг дугуй засварын газраас үнэ бүхий зүйлс хулгайлсан этгээдийг илрүүлжээ

Унадаг дугуй засварын газраас үнэ бүхий зүйлс хулгайлсан этгээдийг илрүүлжээ

Цагдаагийн байгууллагад энэ оны арваннэгдүгээр сарын 05-ны өдрийн 17 цагийн орчимд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт “Үйлчилгээний байгууллагад хулгайч орсон байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.
 
Дуудлага, мэдээллийн дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн алба хаагчид шалгахад 28 настай эрэгтэй “Б”-ын эзэмшлийн унадаг дугуй засварын газраас 26 настай эрэгтэй “М” гэгч нь үнэ бүхий зүйлс хулгайлан авч зугтсаныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.