Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг 2023 оны долдугаар сарын 1-ны өдрийг хүртэл хойшлуулах саналыг хэлэлцэж байна

Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг 2023 оны долдугаар сарын 1-ны өдрийг хүртэл хойшлуулах саналыг хэлэлцэж байна

Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг 2023 оны долдугаар сарын 1-ны өдрийг хүртэл хойшлуулах саналыг гаргаж, энэ долоо хоногт эцэслэн шийдвэрлэхээр ярилцаж байгаа талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэлэв. 

Коронавирусийн цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан ипотекийн зээлийн эргэн төлөлтийг 2022 оныг дуустал хойшлуулаад байсан. Тэгвэл уг шийдвэрийг зургаан сараар сунгах талаар ажлын хэсгийн түвшинд хэлэлцэж буй нь энэ аж. Энэ талаар Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар "Хуулийн хугацаа дууссан ч ямар нэг байдлаар ипотекийн зээл авах гэж байгаа хүмүүсийг хохироохгүйгээр шийдээд явна" гэлээ.