Иргэн М нь 12 настай С-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол, нэр бүхий 7 иргэнд 82 саяын хохирол учруулсан гэжээ

Иргэн М нь 12 настай С-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол, нэр бүхий 7 иргэнд 82 саяын хохирол учруулсан гэжээ

Прокуророос яллагдагч М-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ “Тоуоta Landcruiser 200” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн хэд хэдэн заалтыг зөрчсөний улмаас эсрэг урсгал сөрж, “Toyota Prius” маркийн 6, “Nissan Quashqai” маркийн 1, нийт 7 тээврийн хэрэгслийг мөргөж, явган хүний замаар явж байсан явган зорчигч 12 настай С, Э нарыг мөргөж, С-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол, нэр бүхий 7 иргэний нэхэмжлэгчид нийт 82 сая 273 мянга 940 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт яллагдагчаар татан, түүнд хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд яллагдагчийг мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулахгүй байлгах зорилгоор Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг авах боломжтой байдаг. Прокурорын гаргасан санал үндэслэлтэй тул шүүгч хүлээн авч шийдвэрлэсэн. Шүүхээс яллагдагч М-д эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.