Иргэн Э.Цэрэндлогор нь олон нийтийн цахим сүлжээн дэх өөрийн “Suren” гэх фэйсбүүк хуудсаар “иргэн Б нь Э-тэй хамт шатаж нас барсан”, “иргэн М бол монголын хар тамхины зөөвөрлөгч, наймаачин, гаршсан гэмт хэрэгтэн”, “төрийн алба хаагч Д нь М-д үйлчилдэг, түүний хууль бус үйлдлийг нуун дарагдуулдаг” гэх агуулга бүхий, нэр бүхий 3 хүний нэр төр, алдар хүндэд халдсан, илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэрэгт холбогдон шалгагдаж, прокуророос түүнд яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтаар, шүүгдэгч Э.Цэрэндолгорын олон нийтэд тараасан дээрх агуулга бүхий мэдээлэл нь “үнэн бодит” болох нь тогтоогдоогүй тул тухайн хүмүүсийн талаар илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэж үзэж, шүүхээс Э.Цэрэндолгорын гэм буруутайд тооцов.
Эрүүгийн хуульд “хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан” үйлдлийг гэмт хэрэгт тооцож, уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай хүнийг 450.000-1.300.000 төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 1-3 сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтэхээр заасан байна. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд уг хэргийг хянан хэлэлцээд, шүүгдэгч Ц.Цэрэндолгорын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний эрүүл мэндийн байдал, эрхэлсэн тодорхой ажилгүй зэргийг харгалзан түүнд 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэв.